Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ИТХ

Төгрөг гүйлстэйн нуруу Төгрөг гүйлстэйн нуруу

Фото мэдээ


нийт 36

Абу Дабид Монгол охин алтан медаль хүртэж, дэлхийн аварга болов.

2026-12-04 22
Баяндэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Д.Ану дарь Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдасан Жюү Жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжиллттай оролцон дэлхийн аваргын болзол хангаж Алтан медаль хүртсэнд ИТХ-н хурлын зүгээс талархал илэрхийлж мөнгөн аяга үнэ бүхий зүйлээр шагнаж хүндэтгэл үзүүлэв. Мөн дасгалжуулагч багш Б. Даваажаргалд ***.*** төгрөгний шатахууны дэмжлэг үзүүлсэн.

'ХЭЛМЭГДЭСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ' өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2026-10-20 19
Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурал 1996 онд гаргаж, түүнээс хойш 27 дахь жилдээ улс төрийн хэлмэгдсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өөдр болгон өнгөрүүлж байна. Дээрх өдрийн хүрээнд ИТХ-н нарийн бичгийн дарга С.Батэрдэнэ ЕБС-н 9-р ангийн сурагчид “МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” сэдвээр хичээл зааж,мөн сумын Гандан тэгчилэн хийдэд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн буяны ном хуруулав.

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ V (ТАВДУГААР) ХУРАЛДААН

2025-12-19 32
СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ V (ТАВДУГААР) ХУРАЛДААН 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр амжилттай болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ: Сумын ИТХ-ын 2025 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн батлав. Сумын Засаг даргын 2025 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэн батлав. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Сумын 2025 оны ОНХС-ийн хэрэгжилт болон 2026 оны ОНХС-ийн төсвийн төслийг хэлэлцэн батлав. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл болон 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн батлав. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Малын тоо толгойн албан татварын хэмжээг хэлэлцэн батлав. Сумын ИТХ-ын зөвлөлд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг хэлэлцэн батлав. Бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“МАЛ МАХ -2025”

2025-12-15 20
Сумын мал эмнэлэгийн тасаг, малын эмч нар цагдаагийн хэсгийн албан хаагчидтай хамтран мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “МАЛ МАХ -2025” хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөөг Сумын ИТХ-ын даргаар батлуулан үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд мал мах худалдан авах, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдэд заавар зөвлөмж өгөх, сумын хэмжээнд отроор ирж өвөлжиж байгаа малчин өрхийн судалгааг гаргах, малын гаралтай түүхий эд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих зэрэг ажлуудыг зохион байгуулаа.

СУМЫН ШАТАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

2025-12-09 27
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндсэн хуулийн өдөрт зориулсан сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Улсын их хурлын даргын ивээл дор зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 17 шатрын спорт сонирхогч оюун ухаанаа сорин оролцсоноос : Эрэгтэй төрөлд Эмэгтэй төрөлд 1.Э.Хосбаяр Б.Батзаяа 2.Г.Гунаасүрэн Б.Эрдэнэсувд 3.Р.Дэлгэрцогт С.Ариунзул нар шалгарсан бөгөөд нийт оролцогчдодоо баяр хүргэе ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ИТХ-аас Боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагнаж урамшууллаа

2025-10-05 19
Олон улсын ахмадын 35 дахь өдөр, Монголын ахмадын 33 дахь өдрийн хүрээнд зохион байгуулагдсан шатар, даамны тэмцээнд амжилттай оролцсон ахмадуудад ИТХ-н зүгээс мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХОЁР ДУГААР ХУРАЛДААНЫ МАТЕРИАЛ

2025-08-22 139
ХУРАЛДААНААР ДАРААХЬ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛСҮГЭЙ. - Сумын 2025 оны төсөвийн тодотгол хэлэлцэн батлах тухай. - Сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хандивын зарцуулалтын тайланг хэлэлцэх..

БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС НЭГДҮГЭЭР ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ.

2025-06-26 181
Тус хуралдаанаар ОНХС-ийн нэр төрөл өөрчлөх тухай.

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-13 241
СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Дарьганга уулын хошуу: Буурал түүхийн өлгий Баяндэлгэр сум” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Хурлыг Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дарга, доктор (Ph.D) А.Баярбаатар нээж үг хэлэв. Мөн Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр, Баяндэлгэр сумын Засаг дарга Д.Аваажигмэд, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн дарга Д.Ариундэлгэр нар баярын мэндчилгээ дэвшүүлэн, хүндэтгэлийн үг хэллээ. Эрдэм шинжилгээний хуралд Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын Үндэсний музей, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей зэрэг төр, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл болсон 20 гаруй судлаач оролцож, эрдэмтэн судлаачдын илтгэл хэлэлцүүлж байна. Энэхүү хурал нь Баяндэлгэр сумын түүх, соёл, байгаль орчин, угсаатны онцлог болон нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баримт, судалгаанд тулгуурласан үнэт бүтээлүүдийг нийтэд хүргэх зорилготой бөгөөд орон нутгийн хөгжилд шинжлэх ухаанч суурь, баримтат үнэлгээг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Сүхбаатар аймагт зохиогдсон “Өсвөрийн сэргийлэгч” тэмцээнд Баяндэлгэр сумын ЕБС-ийн сурагчид амжилттай оролцов.

2025-05-22 145
Тэмцээний гол зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхний хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагаанд оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлтэй. Оролцогч багууд хууль зүйн мэдлэгийн сорил, урлагийн үзүүлбэр, багаар ажиллах чадвар, сахилга дэг журам, харилцаа, ёс зүйн үнэлгээ зэрэг олон төрлөөр өрсөлдсөнөөс гадна өөрсдийн идэвх, бүтээлч байдлыг илэрхийлэх боломжийг бүрдүүлэв.

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах” нээлттэй хаалганы өдөрлөг нь 2025 оны 05 сарын 21 ний өдөр ГХУСАЗСЗ , Цагдаагийн тасаг, Сумын соёлын төвтэй хамтран зохион байгуулав.

2025-05-21 172
Арга хэмжээний зорилго: - Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах - Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх - Иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх - Байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах - Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 100 гаруй хүн хамрагдсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь: - Төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл - Орон нутгийн иргэд, оролцлоо.

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах” нээлттэй хаалганы өдөрлөг нь 2025 оны 05 сарын 21 ний өдөр ГХУСАЗСЗ , Цагдаагийн тасаг, Сумын соёлын төвтэй хамтран зохион байгуулав.

2025-05-21 181
- Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах - Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх - Иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх - Байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах - Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 100 орчим хүн хамрагдсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь: - Төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл - Орон нутгийн иргэд, олон нийт Иргэд арга хэмжээнд идэвхтэй оролцож, мэдээлэл авч, санал хүсэлтээ илэрхийлсэн. Арга хэмжээний агуулга, үйл ажиллагаа: - Хууль сахиулах байгууллагуудын танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах - Иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх талаарх мэдээлэл өгөх - Хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй хүргэх - Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох байгууллагуудад танилцуулах - Байгууллагууд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

«БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ–2025»,

2025-05-17 146
«БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ–2025», «ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН» үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07:00 цагт нийтийн гүйлтийн арга хэмжээг Баяндэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба зохион байгууллаа. Долоо хоног болгоны бямба гарагийн 7 цагт зохион байгуулагдаж байна.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА. ‼️ – ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙГААС СЭРГИЙЛЬЕ‼️

2025-05-02 117
Сумын хэмжээнд орон байрны хулгайн тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг дараах зүйлд анхаарал хандуулахыг уриалж байна: Гэрээ эзгүй орхихдоо хаалга, цонхоо сайтар түгжээрэй Үнэт зүйлсээ ил гаргахгүй, нууц газар хадгалаарай Боломжтой бол камержуулалд, дохиолол суурилуулна уу Сэжигтэй этгээд, үйлдэл анзаарвал цагдаагийн дугаарт мэдэгдээрэй Хүүхдүүдийг гэртээ ганцаарыг нь үлдээхээс зайлсхий Сонор сэрэмжтэй байцгаая! Хамтдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Баяндэлгэр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулсан уулзалт, хамтын ажиллагаа

2025-05-02 79
Сүүлийн үед Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа тул тус асуудалтай холбогдуулан Баяндэлгэр сумын ГХУСАЗСЗ, Цагдаагийн тасаг, багийн Засаг дарга нар хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Аймгийн аварга малчин өрх”-ийн шагналыг гардууллаа.

2025-04-23 77
Монгол Улсын мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, уйгагүй хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан эрхэм малчид та бүхэндээ баяр хүргэе!

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-04-19 66
Аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Шилжин явах цомын эзнээр Баруун-Урт сумын хоёрдугаар сургууль шалгарч удаах байранд Мөнххаан сумын бөхчүүд байр эзэлсэн бөгөөд гуравдугаар байрт Баяндэлгэр сумын бөхчүүд шалгарлаа.

Баян багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

2025-04-16 63
Баян багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баян багийн Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдаан болж, нийт 175 иргэн идэвхтэй оролцлоо. Хуралдаанаар хурлын дэгийг баталж, зохион байгуулалтын чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны даргад таван иргэн нэр дэвшсэнээс олонхийн санал авсан Будын Сугар хуралдааны даргаар сонгогдож, 1-р багийн ИНХ-ыг даргалан ажиллахаар боллоо. Мөн багийн Засаг даргын сонгуульд хоёр иргэн нэр дэвшсэнээс иргэдийн 86 хувийн итгэлийг хүлээсэн Мягмарын Нарангэрэл улиран сонгогдож, түүнийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.

Хонгор багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан амжилттай боллоо

2025-04-15 63
Хонгор багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан амжилттай боллоо 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хонгор багийн Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдаан зохион байгуулагдаж, нийт 250 иргэн оролцон, хуралдааны дэг журмыг баталж, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны даргын сонгуульд хоёр иргэн нэр дэвшиж, олонхын санал авсан Цэрэнноровын Цэрэнлхам 5-р багийн ИНХ-ын даргаар сонгогдлоо. Түүнчлэн багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшсэн хоёр иргэнээс Борхүүгийн Хүрэлбаатар иргэдийн итгэлийг дахин хүлээн, улиран сонгогдсон тул түүнийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлалаа.

Сүхбаатар Аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Б.Баянмөнх гэргий Ж.Баясгалан "Алтан Төл"-ийн эзнээр тодорлоо

2025-04-13 63
🐑. Сүхбаатар Аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Б.Баянмөнх гэргий Ж.Баясгалан "Алтан Төл"-ийн эзнээр тодорлоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10261
8481 / 83%
1093 / 11%
333 / 3%
354 / 3%